Categories
мэдээ нийгэм

МХБ: 2021 онд 5.4 тэрбумын үйл ажиллагааны орлоготой ажилласан

МХБ: ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСНА |  TDB Capital

Монголын Хөрөнгийн бирж 2021 онд 5.4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оноос 4.9 дахин өссөн үзүүлэлт болсон байна.

2020 онд нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн онд 3.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, “Топ 20” индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг Хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дээд үзүүлэлтүүддээ хүрчээ. Энэхүү өсөлтийг дотоодод төдийгүй олон улсад онцолж байна.

Тухайлбал: “Bloomberg”-ээс Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцолжээ. Үүнд зах зээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлогч “Топ 20” индексийн үзүүлэлт 2021 оны 12 дугаар сарын тавны өдрийн байдлаар 104 хувь буюу хоёр дахин өссөн нь голлох нөлөөлөө үзүүлсэн байна.

Их Британийн “FTSE Russell” группээс Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны есдүгээр сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-нд оруулсан юм. Ингэснээр дотоодын зах зээлийг олон улсын хэмжээнд таниулж, олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал дэмжлэг болно гэдгийг тодотгож байна.

Цаашид зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *