Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Месси дөрөв дэх удаагаа “Алтан бүүтс”-ийн эзэн боллоо

“Барселона” багийн довтлогч Лионель Месси шилдэг мэргэн буучид олгодог “Алтан бүүтс” цомыг энэ жил дотоодын аварга шалгаруулах тэмцээндээ хамгийн олон гоол оруулсан хэмээх үзүүлэлтээр авч байна.

2016/17 оны улиралд Месси “Барселона” багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо нийт 37 гоолоор өрсөлдөгчдийнхээ хаалгыг мялаажээ. “Хувь хүнд олгодог шагнал бол харьцангүй ойлголт юм. Би багийнхаа анд нарын тусламжтайгаар ийм амжилт үзүүлсэн бөгөөд тэдэнгүйгээрээ хэзээ ч энэ шагналыг хүртэж чадахгүй байсан гэдгээ мэдэж байна” хэмээн аргентин залуу хэллээ.

Мессигийн хувьд энэ нь дөрөв дэх удаагийн “Алтан бүүтс” болж байгаа. Үүнээс өмнө 2010, 2012, 2013 онуудад дээрх шагналыг хүртэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *