Categories
гадаад мэдээ

Месси бяцхан фэндээ бэлэг явуулжээ

“Месси 10” хэмээн бичсэн цэнхэр, цагаан судалтай гялгар торон өмсгөлтэй хүүгийн зураг өнгөрсөн сарын эхээр фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн билээ. Уг зураг олон улсын цахим ертөнцөөр маш хурдацтай тархаж, олон хүний хайрыг хүлээсэн. Энэхүү зураг нь нэрт хөлбөмбөгчин Мессид хүртэл хүрсэн бөгөөд тэрээр бяцхан хүүтэй уулзах хүсэлт явуулсан юм. Хүүгийн нэрийг Муртаза гэдэг бөгөөд Афганистан улсын иргэн аж. Интернэт хэрэглэгчдийн тусламжтай бяцхан фанатынхаа нэр болон аль улсын иргэн болохыг мэдсэн Месси хүүд бэлэг явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тамирчин эр хүүд өмсгөлөө явуулсан байна. Уг өмсгөл дээр “Би чамд хайртай Муртаза” хэмээн бичжээ. Энэ сарын эхээр Месси болон Муртаза нарыг уулзана хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч “Месси хүүтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *