Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Мейзу” компани ямар ч оролтгүй шинэ загварын гар утас танилцууллаа

Мейзу (Meizu) бол дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгддэг ухаалаг гар утасны үйлдвэрлэгч билээ. Тэгвэл тус компани өнгөрсөн Лхагва гарагт “Meizu Zero” нэртэй гар утас танилцуулсан нь ямар ч порт, залгуур, товч байхгүй шинэ загварын гар утас болжээ.

Мейзу шинэ гар утасныхаа үнэ, зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зэргийг ирэх сарын 25-28-нд Барселонд болох Mobile World Congress чуулганы үеэр илүү дэлгэрэнгүр утасй зарлах байх гэсэн хүлээлттэй байна.

Tech Insider “Meizu Zero” гар утасны онцлогуудыг ийнхүү дурдлаа.

  • Шинэ гар утас чанга яригчийн нүхгүй. Оронд нь өөрийн “mSound 2.0” технологийг ашиглан дэлгэцний чичиргээгээр дуу гаргадаг байна.
  • Нүүр нь бүхэлдээ 5.99 инчийн OLED дэлгэцээр бүрхэгдсэн. Хурууны хээ уншигч, нүүрний камер нь дэлгэцний дотор талд байрлажээ.
  • Уг гар утсыг зөвхөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг. Meizu Zero өөрөө “super fast” буюу утас, кабельгүйгээр өндөр хурдтай цэнэглэх технологийг дэмждэг юм байна.
  • Ус, тоосноос хамгаалах IP68 түвшний хамгаалалттай тул 2 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаатай байх чадвартай.
  • Физик СИМ карт хийх оролтгүй. eSIM буюу утсандаа үйлдвэрээс суусан програмчлагддаг СИМ карттай. Тиймээс эхэн үедээ Хятадын зарим операторууд Meizu Zero утсыг дэмжихгүй байх магадлалтай.
  • Энэ гар утсанд ганц ч товч байхгүй. Хажуу ирмэгтээ haptic буюу хүрэлт мэдрэгч виртуал товчнуудтай. Тиймээс утсаа унтраах, асаах, дуу чангалах, суллахад хуруунд үл ялиг чичиргээ мэдрэгдэнэ.
  • 2018 оны ихэнх Андроид утаснуудад ашигласан Snapdragon 845 процессортой. Bluetooth 5.0 технологийг бас ашиглажээ.Б.Цэндсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *