Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн газар төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны 175 байгууллагаас 536 нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх” зорилт орсон.Зорилтын хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь цахим үйлчилгээний чиглэлээр салбартаа манлайлагч ХААН банкны холбогдох удирдлагуудтай уулзаж, харилцан туршлага солилцлоо. Уулзалтын үеэр Цахим төлбөрийн орчин үеийн шийдлүүд, олон улсын чиг хандлага болон QPay үйлчилгээний хэрэглээ, давуу тал, боломжууд, Ухаалаг үйлчилгээг хэрэгжүүлэхэд гарсан бэрхшээл, шийдвэрлэсэн арга зам мөн нийслэлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулахад ХААН банктай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Дашрамд дуулгахад иргэдэд ихээхэн чирэгдэлтэй байдаг тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр төлөх зэрэг үйлчилгээг Монголбанк, Татварын ерөнхий газартай хамтран цахим хэлбэрт шилжүүлж smartcar.mn системд хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *