Categories
мэдээ нийгэм

“Машин хулгайлсан 14 настай хүүг шалгаж байна” гэв

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлж, жолоо барьж явсныг цагдаа нар шалгаж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид 14 настай хүү Тоёота Аллион загварын машинтай замын хөдөлгөөнд оролцож явсныг өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед саатуулжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг, Багшийн дээд орчимд орон сууцны зогсоолоос автомашины цонхыг нь хагалж, хулгайлсныг шалгалтын явцад тогтоожээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүүхэд иргэний автомашиныг хулгайлсан хэргийг цаг алдалгүй илрүүлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсныг нь тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан, ар гэрийн нөхцөл байдал нь шалгалтын явцад тодорхой болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *