Categories
мэдээ нийгэм

Маршрутын бус замд байнгын хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөгдсөнөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хяналтын цэгийг ажиллуулж байна.

Тус хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид нь түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх хяналт тавихаас гадна байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, амьтан, амьтны гаралтай түүхий эд зэрэг байгаль орчны хяналт, мөн элс, хайрга, дайрга зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтэд байнгын хяналт тавьж ажиллаж байна.

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, Дархан уул аймгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уут зэрэг зөрчлүүдийг илрүүлэн цаг тухай бүрт шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *