Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Сар бүрийн эхэнд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны зургаан банкаар дамжуулан 446.4 мянган иргэнд өгнө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас 185 тэрбум төгрөгийг иргэдэд олгоно хэмээн мэдээллээ. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагч өндөр насны, 71.9 мянган иргэн тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм. Эдгээрээс аймаг орон нутагт 58.6 хувь нь, 41.4 мянга нь нийслэлийн оршин суугчид аж.

Энэ талаар салбар яамны мэргэжилтэн “Ойрын гурван долоо хоногийн хугацаанд нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, халдвар хамгааллын дэглэмд хэрхэн зохион байгуулахад анхаарч ажилласан. Арваннэгдүгээр сарын байдлаар 556 мянган иргэнд тэтгэвэр, тэтгэмж, бусад халамж, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн хүнсний эрхийн бичгийг 242 мянган иргэдэд олгосон. Өнөөдрийн байдлаар 446 мянган тэтгэвэр иргэдийн дансанд орсон. Дүүргүүдээр явж, хяналт тавихад арилжааны банкуудад иргэдийн оочер харьцангуй бага байна. Түлшний хэрэгцээтэй өрхүүдийн судалгааны дагуу 10 мянган сайжруулсан түлшийг 80 гаруй хувьтай олгож байна. Бүх дүүрэг дэх нүүрс олголтын цэг дээр сайжруулсан шахмал түлш олгосон. Цар тахлын үед тэнэмэл гэр оронгүй 420 иргэнийг зургаан төрийн бус байгууллага, нийслэлийн Халамжийн төвийн дэргэдэх түр хамгаалах байранд байлгаж байна. Хүнсний тусламж авах зайлшгүй шаардлагатай 13 мянган айлын судалгааг гаргасан. Маргаашаас эхлэн есөн дүүргийн 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Бид 242 мянган иргэн буюу 44 мянган өрхөд арваннэгдүгээр сард хүнсний эрхийн бичгийг олгоно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *