Categories
мэдээ нийгэм

Маргаашаас иргэдийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлнэ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны энэ сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ.

Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

2 дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана. Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээлэх болно.

Эх сурвалж: ЭМЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *