Categories
мэдээ нийгэм

Маргааш төрийн далбаанд хүндэтгэл үзүүлнэ

“Монгол Улсын далбаа”-ны өдрийг тохиолдуулж маргааш өглөө 09:30 цагт Чингисийн талбайд төрийн далбааг мандуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээс гадна ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний анги . нэгтгэл, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн 2000 гаруй алба хаагч оролцох юм байна. Жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлах ажээ. Харин жанжин тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай төлөвлөлтийн хэлтэсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генералЖ.Бадамбазар, Туг хамгаалагчаар Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтэсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *