Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өчигдөр эхэлсэн бөгөөд 05 сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
- Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
- Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль