Categories
мэдээ нийгэм

Маргааш дэлхийн “Монголч эрдэмтэд”-ийн их хурал болно

Олон улсын улсын монголч эрдэмтний XI их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ сарын 15-18-нд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.Энэхүү арга хэмжээний зорилго нь дэлхийн олон орны Монголч эрдэмтдээ дэмжиж, тэдэнд урам зориг хайрлах явдал аж. Эдгээр эрдэмтдээр дамжуулж монголын түүх, соёл, эдийн засаг, улстөрийг гадны улсууд үнэн зөвөөр нь ойлгож хүлээж авах нь бидэнд чухал юм.

Таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ бөгөөд уг хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож“Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлнэ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *