Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар мансууруулах бодис илрүүлжээ. Монгол Улсын хилээр нэвтэрч байсан Монголын иргэн гар тээшинд сэжигтэй зүйл байгаа нь рентген аппаратанд ажиглагдсан аж. Үүний дагуу гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойг оролцуулан гар тээшинд үзлэг хийжээ. Үзлэгээр гар тээшин дотроос өнгөгүй тунгалаг мөс хэлбэрийн гурван ширхэг зүйл, шилэн ганс, бичил жин, гуурс зэрэг зүйлс илэрчээ. Гаалийн байцаагчид эд зүйлд болон хүний биед нарийвчилсан үзлэг шалгалт хийж, мөс хэлбэрийн гурван талстыг лабораторт шинжлүүлэхэд “methamphetamine” хэмээн мансууруулах бодис болох нь тогтоогдсон байна. Тиймээс уг эд зүйлсийг Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.