Categories
мэдээ нийгэм

Манлайлал оролцоо хөгжил уулзалт хэлэлцүүлэг боллоо

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам Монголын оюутны холбоо хамтран Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 сарын 01-ны өдөр “Оюутанд ажил мэргэжлийн чиглэлээр зөвөлгөө өгөх цогц сургалт”-ыг

•Хувь хүний хөгжил төлөвлөгөөт амьдрал

•Манлайлал-Оролцоо-Хөгжил

•AUTHENTIC LEADERSHIP

•Та ажил горилогч мөн үү?

•Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг залруулах нь

•Европ, Америкт тэтгэлэтг хөтөлбөрөөр суралцах практик зөвлөгөө

Сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байсан билээ.

Энэ удаагийн сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 11-нд Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хамтран их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн 560 оюутанд “Манлайлал-Оролцоо-Хөгжил” сэдэвт лекцийг “Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын танхимд 14:30 цагаас амжилттай зохион байгууллаа. Тус лекцэнд:

•Цагийн менежмент ба манлайлал-Лектор Г.Мөнгөн

•Оюутны идэвхи ба оролцоо-Монголын оюутны холбооны баянзүрх дүүрэг хариуцсан менежер, сити их сургуулийн оюутан У.Баярцэнгэл

•Дэлхийн зах зээл ба Монголын дээд боловсрол-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр

•Хувь хүний зорилго-“Арви” анхдагч үнийн дэлгүүрийн концепцийг үүсгэн байгуулагч Б.Ойдов

•НӨАТ-ын тухай хууль, и-баримтаа авах тухай сургалт-Нийслэлийн татварын газрын татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн дарга Х.Уранчимэг

•Миний амжилт-Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа

•Эерэг сэтгэлийн хүч-Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн ГХНОН хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар

•Нэг хором хөдөлгөөний танилцуулга-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор зэрэг салбар бүрийн төлөөлөл бүхий залуус хүрэлцэн ирж илтгэл танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *