Categories
мэдээ спорт

Манай улсын тамирчид Наталья Воробьевагийн нэрэмжит тэмцээнээс гурван алтан медаль хүртжээ

Эрхүү хотноо зохион байгуулсан ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучууд болон эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнээс манай тамирчид долоон медаль хүртжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрхүү хотноо зохион байгуулсан ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучууд болон эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болло. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид өсвөр үед 2001-2003 онд төрсөн 14-16 насныхан,залуучуудын төрөл 1998-2000 онд төрсөн 17-19 насны ангилалд ур чадвараа сорьжээ. Дөрөв дэх удаагаа болсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Красноярск, Буриад, Новосибирск, Кемеровогийн 160 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Манай улсаас дасгалжуулагч П.Чулуунбаатар, Э.Батмөнх, Ц.Ганзориг нараар удирдуулсан 18 тамирчин оролцож гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. ЧД-ийн тамирчин Б.Энхзул 46 кг-д, Н.Анударь 55 кг-д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа 69 кг-д тус тус алт, ЧД-ийн тамирчин Б.Энхцэцэг 55 кг-д, Б.Энхтүвшин 59 кг-д, Өмнөговь аймгийн тамирчин Ө.Одбаг 70 кг-д тус тус мөнгө, “Говийн бөх” клубийн Т.Мянганбаяр 69 кг-д хүрэл медалийн эзэд болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *