Categories
мэдээ спорт

Манай улсын жудочид нийт найман медаль хүртлээ

БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдсөн юм. Харин энэхүү тэмцээнд манай улсаас нийт 27 тамирчин оролцсон билээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ, олимпийн мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгө, Армийн ДАШТ-ий аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль, “Алдар” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Армийн дэлхийн аварга ОУХМ Г.Алтанбагана, 66 кг-ын жинд. “Женко” клубийн тамирчин ОУХМ Ё.Басхүү нар Гран При ангилалаас тус тус хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн -60кг-д МУГТ Д.Амартүвшин мөнгө, МУГТ Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *