Categories
мэдээ нийгэм

Манай улс гадаадын улсаас вакцин авах дараалал

УОК-оос энэ сард болон ирэх сард манай улсад нийлүүлэх вакцины тоо хэмжээг дэлгэрэнгүй танилцуулав.

Ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Манай улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлж, үргэлжилж байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг онцлов.

Мөн тэрээр, Одоо вакцин хийлгэж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулна.

Тавдугаар сарын 1-нээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ. Вакцин худалдаж авах ажлын хэсгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж байна. КОВАКС хөтөлбөрийн дагуу болон бусад шугамаар зургадугаар сар хүртэл вакцин худалдан авалт үргэлжилнэ. Дэлхийн бүх улсад вакцины нийлүүлэлт тасалдаж байна. Энэ бэрхшээл бидэнд ч тохиож байна.

Манай улсын хүний эмийн зөвлөл ОХУ-ын Спутник V (ирэх сард хүлээн авна. Одоо зөвхөн хувийн хэвшил хийж байна), Герман-АНУ-ын хамтарсан Файзер, Оксфордын их сургуулийн АстраЗенека, БНХАУ-ын Синофарм вакциныг тус тус бүртгэсэн. Иймд эдгээр вакциныг иргэдэд тарьж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *