Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН МАХН-тай нэгдэхээ зарлав

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн

Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэлээ.

Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Ийн МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *