Хэд хоногийн өмнө Засгийн
газрын хоёр сайд хоорондоо ам мурийж, асуудал нь нэлээд хурц хэлбэрт шилжсэн
гэх мэдээлэл цацагдав. Зарим мэдээлэлд дурдсанаар “зүгээр ч нэг жижиг маргаад,
цохилцоод өнгөрөөгүй, оёдол тавиулаад амжсан” гэх. Тэгвэл энэ асуудал үнэн эсэхийг
МАН-ын зарим гишүүн үгүйсгэхгүй байгаа аж. Чухам ямар асуудлаас
болж хэн, хэн зодолдсон гэдгийг нам дотроо ихэд нууцалж байгаа гэнэ.