Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Image result for Хаянхярваа

Өнөөдөр 15:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан товлогджээ. Хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг хүлээж авах эсэхийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэх аж. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Өчигдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаа долоо хоногийн дотор хүлээлгэн өгөхгүй бол улс төрийн хариуцлага тооцож, намаас хөөнө гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн байна. Түүнийг намын даргыг шүүмжилж, намын нэр хүндийг унагасан, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хамгаалаагүй гэх үндэслэлээр огцруулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *