Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслөөр завсарлага авлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар яг одоо Шүүх байгуулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Үүний өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулав. Гэвч гишүүд хуралдааны танхимаас гарч явсаар 33 гишүүн үлдсэн тул санал хураалт хэсэг саатлаа. Одоогийн байдлаар АН-аас 21, Шударга ёс эвслээс 8, ИЗНН-аас 2, бие даагч нэг гишүүн хуралдаандаа сууж байгаа юм. Харин МАН-аас нэг ч гишүүн ирээгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ө.Энхтүвшин гишүүн хуралдааны танхимд ирж “Бүлгийн байр суурь дэмжигдэхгүй бол завсарлага авахаар ярьсан. Тиймээс хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *