Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагт хуралдах ёстой байсан гэвч хурал товлосон цагтаа эхлээгүй. Харин 12:00 цаг өнгөрч байхад гишүүд цугларч хаалттай хуралдсан юм. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа зэрэг тус намын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа “Манай намыг дотооддоо хоёр хуваагдсан мэт ойлгоод байх шиг байна. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар манай бүлэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь үүссэн нь үнэн. Гэхдээ бид энэ бүх асуудлаа орхиж, дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг өнөөдөр ярилцсан. Цаашид асуудлаа намын дүрмийн хүрээнд шийдэх учиртай гэсэн зарчмын байр суурин дээр нэгдээд байна. Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын бүтцийн тухайд чадварлаг багаар бүрдүүлж байж бид цаашаа явна гэдгийг гишүүд ярилаа. Засгийн газрын бүтцийг тодорхой байдлаар яриагүй. Намын дарга нь Ерөнхий сайд байх асуудлаар бид өнөөдөр байр сууриа нэгтгээгүй. Ээлжит бус чуулган зарлах тухайд одоо ажил хэвийн үргэлжилж байгаа тул шаардлагагүй гэж үзсэн” гэсэн юм.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *