Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулав

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөрийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулав. Учир нь МҮЭХ болон ажлын хэсгийн ахлагчаар ажилласан би ч хуулийн төсөлд 10 хувь сэтгэл хангалуун бус байна. Иймд бид бүлгийн хурлаар ярилцаад хуулийн төслийг хойшлуулах шийдэлд хүрлээ. Манай улсад хөдөлмөрийн зах зээл ихээхэн өөрчлөгдлөө. Уул уурхайн ажилчдын ээлж гэх мэт цоо шинэ үзэгдлүүд бий болов” гэв.

УИХ-ын гишүүн, бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор улсын төсөвт тодотгол хийхээр ажиллаж байна. Халдварын тохиолдлууд өдөр бүр нэмэгдэж байгаа тул Засгийн газар энэ удаад хөл хорио биш, өмнөхөөс өөр, онцлог арга хэмжээ авах ёстой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *