Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Одоогоор цаг нь тодорхойгүй байгаа аж. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг дахин хэлэлцэх бололтой. Уг асуудалтай холбоотойгоор яриа хэлэлцээ явж байна гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн хариуг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгсөн. Шинээр бүрдэх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын асуудлыг олон нийт ч хүчтэй шүүмжилж байгаа. Иймээс зарим сайд нарын нэр өөрчлөгдөж болзошгүй байгаа аж.

ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУДАД ДАРААХЬ НЭРСИЙГ ДЭВШҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ.

  1. Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.ЭРДЭНЭБАТ
  2. Монгол Улсын Шадар сайд – У.ХҮРЭЛСҮХ
  3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.МӨНХБАТ
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.ОЮУНХОРОЛ
  5. Гадаад харилцааны сайд – Ц.МӨНХ-ОРГИЛ
  6. Сангийн сайд – Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.БЯМБАЦОГТ
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.НОМТОЙБАЯР
  9. Батлан хамгаалахын сайд – Б.БАТ-ЭРДЭНЭ
  10. Барилга, хот байгуулалтын сайд – Г.ӨНӨРБОЛОР /”Сөүл групп”-ийн захирал/
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.БАТСУУРЬ
  12. Зам, тээврийн сайд – Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.АНАНДБАЗАР /”Содмонгол” группийн захирал/
  15. Эрчим хүчний сайд – Д.ЦЭНГЭЛ
  16. Эрүүл мэндийн сайд – Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *