Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурлын гишүүдээ сонгох гэж зодоон цохиондоо тулжээ

Image result for МАН-ын XXVIII Их хуралМАН-ын XXVIII Их хурал өчигдөр дууссан. Намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд Бага хурлын гишүүдийн тоог 369 болгон нэмэгдүүлэхээр болсон. Мөн Их хурлын дараа Бага хурал хуралдаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох ёстой. Харин Бага хурлын гишүүдийг сонгох хурал ширүүн уур амьсгалд өрнөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Бага хуралдаа өөрсдийн төлөөллөө оруулахын тулд хүчтэй маргалдаж, маргаан нь зодоон цохиондоо тулсан бололтой юм. Бас Бага хурлын гишүүдэд хуучны кадруудаас нь орж чадаагүй гэнэ. МАН Бага хурлынхаа гишүүдийг сонгох тал дээр их л асуудалтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *