Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал хэвлэлийнхэнд хаалттай

Өнөөдөр 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ээлжит Бага хурал болно. Хурлаар ЖДҮХС-гаас зээл авсан тухай баримт хэвлэлээр гарч байгаа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн асуудал болон өнгөрсөн сарын 20-доор хуралдсан тус намын Хяналтын хорооны шийдвэрийг албажуулах талаар ярилцаж магадгүй аж. Мөн уг хороо 10 орчим гишүүнээ хөөхөөр шийдвэрлэсэн ч албажуулаагүй байгаа юм. Түүнчлэн нам дотор үүсээд байгаа үл ойлголцлоо ч ярихаар төлөвлөсөн учир хэвлэлийнхэнд хаалттай хуралдах зар тараажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *