Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийсэн. Энэ үеэр олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийн талаар товч мэдээлэл өгөв. Сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбум төгрөгийн гэх бичлэг нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудлын талаар ирүүлсэн гомдлын дагуу шалгахад тус бичлэг шүүхийн шинжилгээгээр эвлүүлэг байсан нь тогтоогдсон байна. Тиймээс 60 тэрбумын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.