Categories
мэдээ нийгэм

Малчин айлын гэр шатаж таван настай хүүхэд энджээ

Малчин айлын гэр шатаж, таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт гарлаа.

Зуухандаа гал түлж орхиод гэрийн эзэд хотондоо малаа төллүүлээд завгүй байх үеэр гал үүссэн байна. Гэрт байсан 5 настай хүүхэд эндэж, гурван настай хүүхдээ түймэрээс гаргаж чадсан ч биеийн байдал хүнд, өчигдөр Гэмтэл согогын үндэсний төвд эмчлүүлэхээр авч явжээ.

Малчин М- ийнх Эрдэнэдалай сумын Цавчир багийн айл бөгөөд Сайхан- Овоо сумын Төгрөг багийн нутаг Модон хэмээх газар нутагладаг байна. Бага насны хоёр хүүхэдтэй айл байжээ

Мал төллөж, малчдын завгүй ажлын ид үе эхэлсэн учраас дээрхийн адил зуухандаа галтайгаар гэр орноо эзгүй орхих, бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгах зэргээр санамсар болгоомжтгүй үйлдэл гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас малчдад сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *