Categories
мэдээ нийгэм

Малчид хадлангийнхаа 78.7 хувийг бэлтгэжээ

Энэ сарын 20-ны байдлаар малчид 930.2 мянган тонн өвс, 34.3 мянган тонн гар тэжээл, 53.6 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна.

Энэ нь нийт бэлтгэвэл зохих өвсний 78.7
хувьтай тэнцэж байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн
аюулгүйн нөөц 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэхээс
16.0 мянган тонн өвс буюу 54.3 хувь, 2.5 мянган тонн тэжээл буюу 22.4
хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг
хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн
болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр
төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *