Categories
мэдээ нийгэм

Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцохоор боллоо

Малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцохоор болсон хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Мөн өнөөдрийн чуулганаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг үдээс өмнөх хуралдаанаар хүссэн юм. Мөн тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гурав хоногийн завсарлага хүссэнийг УИХ-ын дарга ёсоор болголоо. Дээрх хуулийн төсөлтэй хамт Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл хамтдаа завсарлагад хамаарч хойшиллоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *