Categories
мэдээ нийгэм

Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох санал ирүүлжээ

СХД-ийн 17-р хорооны иргэд сонгогчидтой уулзах үеээр 32-р байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа гуай үнэтэй санал ирүүллээ. Малчдыг хөдөлмөр хамгааллын хувцастай болгох талаар ажил хэрэгч санал хэлж байна. Түүнийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Малчдыг хөдөлмөр хамгаалах хувцастай болгох талаар санал

Монгол эх орон минь өргөн дэлгэр нутагтай. Арвин баялаг мал сүрэгтэй баатарлаг малчид та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд мал сүрэг нь жилээс жилд өсөн үржиж, ард түмэн биднийгээ тэжээн хооллож ирсэн уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд байгаль дэлхийн араншин эрс өөрчлөгдөж, цаг уурын аюултай үзэгдэл ойр ойрхон гарч хор хохирол үлдээх боллоо. Энэ аюултай үзэгдэл нь хүчтэй цасан болон шороон шуурга, гэнэтийн их устай бороо, мөндөр орох үзэгдлүүд тохиолдож, малчин та бүхэнд хор хөнөөлөө үлдээж байгаа явдлыг сонсож, сэтгэл их зовинож байдаг.

Ийм аюултай гэнэтийн үзэгдлүүд гарахгүй гэх баталгаагүй. Үүний учир малчин та бүхэнд хот суурийн газрын бид хэрхэн туслахын тухай бодох юм аа. Малчин та бүхэн байгалийн аюултай үзэгдлээс биеэ хамгаалах хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл байнга авч явах хэрэгтэй. Хүнд үед ашиглаж занших, амь биеэ хамгаалах бололцоотой, энэ зорилгын үүднээс дараах саналыг та бүхний сонорт хүргэж байгааг хүлээн авна уу. Малчин айл бүхэн малчны үүргэвчтэй байх хэрэгтэй байна. Энэ үүргэвчинд байх зүйлсийг товч танилцуулъя.

Малчны үүргэвчинд байхзүйлсийн жагсаалт:

  1. Сайн чанарын үүргэвч
  2. Өмд, цамц, малгай үргэлж хийгдсэн (Комбинзон) 1ширхэг
  3. Нимгэн, зузаан хуруутай бээлий 2 ширхэг
  4. Жижиг транзистор 1 ширхэг
  5. Дуран 1 буюу 2 нүдний байж болно. 1 ширхэг
  6. Зүг чиг заагч (Компасс) 1 ширхэг
  7. Дохио өгөх гар чийдэн 1 ширхэг
  8. Нар, салхинаас хамгаалах нүдний шил 1 ширхэг
  9. Амны хаалт (маск )
  10. Асаагуур, шүдэнз тус тус 1 ширхэг
  11. 5 – 1 литр багтаамжтай халуун сав 1 ширхэг
  12. Хүнсний зүйлс Борц, гоймон, будаа, боорцог гэх мэт
  13. Эмийн сангийн хайрцаг (Эмүүд, боолт, иод, спирт, хөвөн гэх мэт )
  14. Сайн чанарын гар утас 1 ширхэг
  15. Дохио өгөх дарцаг 4*60 харьцаатай цагаан, улаан
  16. Жижиг майхан аяны, эсвэл хөнжил

Эдгээр зүйлсийг үүргэвчинд байнга бэлэн хийсэн байх ёстой. Цаг агаар муудсан үед алс зайтай газар малд явах, эрэлд явах, хадлан тэжээлд бэлтгэх, өвөлжөө, намаржаагаа засаж сэлбэх гээд гэрээсээ хол явах үедээ байнга авч явах хэрэгтэй. Айлд нэгээс хоёр ширхэг байхад болно.

Малчины хөдөлмөр хамгаалын хувцас хувцасны онцлогууд:

1. Салхи ус нэвтрэхгүй, буцаж хөлөргөхгүй материалтай байх

2. Бие засахад саадгүй ар тал, урд тал

3. Өмсөж тайлахад хялбар хөвөрдөг товчтой

4. Хэмжээ том учир гадуур хувцасаа тайлахгүй.

Бие жижиг хүн багасгах кнопон болон наалдах

Хасууртай. Мөн уяагаар ч богиносгоно.

5. Хувцасны материал нь хөнгөн , нимгэн, бат бөх,

Эдэлгээ даах чадвартай байна.

6. Уул хувцас нь комбинзон маяг загварт хамаарна.

Өмд, цамц, малгай бүгд үргэлж хийгдэнэ.

Өвдөг, тохой, суудал давхар оёдолтой байна.

Мөн оёдол нь бат бөх утсаар давхар, үзэмжтэй оёдолтой байна.

Хувцасны өнгө морь, мал үргэхгүй даруухан байх дээл гуталны гадуур өмсөх бололцоотой элбэг байх.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажлын хувцас үйлдэврлэдэг үндэсний үйлвэрлэгчид олноор бий болж байна тэд эдгээр санааг ажил болгон хамтран хэрэгжүүлж чадвал нэгдүгээрт үндэсний үйлдвэрлэгчид ажил орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт малчдын аж амьдралд ч чухал сайн үр нөлөөг авчирах нь гарцаагүй юм.

Санаачлагч: СХД-ийн 17-р хорооны 32 дугаар байрны иргэн өндөр настан Лувсандоржийн Санжаа 2016 оны 10 дугаар сарын 06. Холбоо барих утас: 89989455

Иргэдийнхээ бүтээлч санааг ажил болгохын төлөө зүтгэнэ. СХД-ийн 17 дугаар хорооны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ш.Отгон-Өлзий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *