Categories
гадаад мэдээ

​Малайз улс пара усан сэлэлтийн тэмцээн зохион байгуулах эрхээ алдав

Малайз улс пара усан сэлэлтийн 2019 оны дэлхийн аваргын тэмцээнд Израйлийн баг тамирчдыг оролцуулахгүй гэсний төлөө тус тэмцээнийг зохион байгуулах эрхээ алджээ. 2020 оны Токиогийн Паралимпт оролцох эрх өгөх уг тэмцээн энэ оны 7-р сарын 29-нөөс 8-р сарын 4-нд болох товтой байсан ч Олон улсын паралимпийн хороо Малайз улс бусдыг ялгаварлан гадуурхах үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлжээ. Ийнхүү тус тэмцээнийг зохион байгуулах өөр улсыг хайж эхэлжээ. Малайзын энэхүү шийдвэр нь “Израил-Палестины зөрчилд шашин нэгт Палестиныг дэмжиж гаргасан шийдвэр байсан” гэж Малайзын Залуучууд болон спортын сайд мэдэгдсэн байна.

“ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүх тамирчид, улс үндэстнүүдэд аюулгүй, өрсөлдөөнөөс ангид байхын тулд нээлттэй байх ёстой. Хүлээн авагч улс тодорхой нэг тамирчинг оруулаагүй тохиолдолд улс төрийн шалтгааны улмаас бид аварга шалгаруулах тэмцээнийг шинээр зохион байгуулах улс хайж олхоос өөр сонголт байхгүй.” хэмээнIPC-ийн ерөнхийлөгч Эндрю Парсонс Лондон дахь IPC-ийн удирдах зөвлөлийн хурлын дараа мэдэгдэв.

Малайз бол Израильтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй лалын шашинт улсуудын нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *