Categories
энтертаймент-ертөнц

“Макс” групп олимпийн алтан медальтанг 111 сая төгрөгөөр шагнана гэв

Монголын Жүдо Бөхийн холбоо өчигдөр “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордож байна. Тэднийг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, “Макс” гурппын ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй удирдлагууд хүрэлцэн очиж баг тамирчдадаа амжилт хүсчээ.

Тэр үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг захисан байна. Мөн “Макс” групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн жүдочийг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчдадаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлгийг гардуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *