Махны дундаж үнэ: 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.7 хувь, үхрийн ястай махны үнэ 6.3 хувь, үхрийн цул махны үнэ 10.3 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувиар буурсан байна.
Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 2.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.7 хувь, үхрийн цул махны үнэ 3.4 хувь, ямааны ястай махны үнэ 1.5 хувиар буурч, адууны ястай махны үнэ 2.8 хувиар өссөн байна.
Гурилын үнэ: Задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 1.3 хувь, байцааны үнэ 3.2 хувиар өсч, манжингийн үнэ 0.4 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурч, төмсний үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 6.2 хувь, луувангийн үнэ 3.0 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.