Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махны нөөц бүрдүүлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй олгоно

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэлх махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгоно.

Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ.

Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *