Categories
мэдээ улс-төр

МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болжээ

МАХН-ын байранд тус намын бага чуулган хаалттайгаар хуралдаж байна. Өглөө хуралдсан гүйцэтгэх товчооны хурлаасаа намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

Хэдийгээр шүүхээс түүний ялгүйд тооцоогүй ч намынхан нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулна гэсэн байр сууриасаа буцсангүй. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийн тулд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаал 15.00 цагт эхэлнэ гэж намынхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *