Categories
мэдээ улс-төр

МАХН: МАН-ынхан төрийн албыг үнэлж, худалдах тухай яриаг нь дэлгэсэн хүн рүү дайрахыг эсэргүүцэж байна

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ. Ц.Оюунбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эрчимтэй өрнөж байна. Нэр дэвшигчдийг доромжлох, дайрч давших үйлдэл хэрээс хэтэрлээ. МАН-ынхан төрийн албыг үнэлж худалдах, сонгуулийн мөнгөө босгох яриаг нь дэлгэсэн хүн рүү дайрч, баривчлах гэж байна. Үүнийг МАХН эсэргүүцэж байна. Эх оронч Г.Доржзодовыг дэмжиж байна.

Г.Доржзодовыг айлган сүрдүүлэх ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-аас шаардаж байна. Олон Улсын Хүний эрхийн байгууллагуудад анхаарал хандуулах хүсэлт тавьсан. Монгол Улс хүний эрхийг уландаа гишгэсэн улс орон болж байна” гэсэн юм. Тэд мөн манай нам ард түмнийхээ хандиваар сурталчилгаагаа явуулж байгаа. Гэвч манай нэр дэвшигчийн явуулж байгаа үйл ажиллагааг мушгин гуйвуулах оролдлого хийгдэж байна” гэлээ. Тэд сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *