Categories
мэдээ улс-төр

​МАХН-ынхан жагсаж, өлсгөлөн зарлана гэв

Засгийн газрын 11 дүгээр байр буюу Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй байрнаас МАХН-ын гишүүд, дэмжигчид гарч явлаа. Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэхээр болов.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Иймээс сонгуульд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жагсаал хийж, тэмцлээ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлана гэдгээ ч хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *