Categories
мэдээ улс-төр

МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН-ын бага чуулган ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 30-нд болно. Ард иргэдийн амьжиргаа маш хүндэрсэн байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон нийт хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн орлого багассан. Энэ асуудлыг бид бага чуулганаар хэлэлцэж эрх баригчдад өөрсдийн байр суурь, гарц гаргалгааг хүргэнэ. Цалингаа нэмүүлье гэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарын шаардлага, хүсэлт хууль зөрчсөн явдал биш. Харин цалин, тэтгэврийг нэмнэ гэж гарч ирчихээд нэмэхгүй, ард түмнийг даварсан, давраагүй гэж ярьж байгаа эрх баригчдын үйлдэл хууль зөрчиж байна. Энэ асуудлыг таслан зогсоохын төлөө МАХН шийдвэртэйгээр, тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна” гэв. МАХН Бага чуулганаар хямралтай нөхцөлд байдалд ажиллах шинэ стратеги гаргаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс орон даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэлээ. Мөн энэ үеэр Бага чуулганаар намын дарга Н.Энхбаяртаа хариуцлага тооцох уу гэсэн асуултад “Ярихгүй. Ийм асуудал ерөөсөө яригдаагүй” гэсэн тайлбарыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *