МАХН-ын шинэ дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэх байлаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтээр энэ сарын 19-нд болж хойшлогдов. О.Баасанхүү гишүүн чуулганы хуралдаантай байгаа, Н.Энхбаяр даргын зүгээс шүүхэд нотлох баримтууд шинээр гаргаж өгсөнтэй танилцах шаардлагын улмаас хойшлуулах хүсэлт тавьсан хэмээн О.Баасанхүүгийн хамтран зүтгэгч тайлбарласан юм.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгост эмчлүүлж байгаа сурагтай.
Б.ОДМАА