Categories
мэдээ нийгэм

МАХН-аас татгалзсан гишүүд рүү хүүхдийн живх шидэв

ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, ХУдалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс МАХН-ын гишүүн байхаас татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний зүгээс “Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой” гэсэн юм.

Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид намаасаа татгалзаж буй хүмүүсийг “урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж тэдэн рүү хүүхдийн живх шидэж багахан үймээн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *