Categories
мэдээ нийгэм

“Мах хөтөлбөр”-ийг баталлаа

“Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 100 тэрбум төгрөг зориулах юм байна. Өнөө жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой ажээ. Гэвч гадаад хорио цээрийн нөхцөл байдал болон мах экспортлох эрх бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байгаа юм. Экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мах хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *