Categories
гадаад мэдээ

Мафийн толгойлогчид 35 жилийн ял оноов

Нью-Йорк хотын тойргийн шүүхээс Колумбын хар тамхины хамгийн том мафийн толгойлогч “галзуу” хочит Даниэль Баррера-г 35 жилийн хорих ялаар шийтгэж, 10 сая долларын торгууль ногдуулсан талаар “Ассошиэйтид Пресс” агентлаг мэдээллэв.

Эдүгээ 48 настай Баррераг АНУ болон бусад орнуудад 72 тонн кокаин тээвэрлэн нэвтрүүлсэн хэрэгт холбогдуулан шийтгэжээ. Прокурор Уилфред Феррера-гийн хэлснээр, Баррера ийм их хэмжээний хар тамхи зөөвөрлөснөөрөө дэлхийн хамгийн зартай хар тамхины наймаачдын нэгд тооцогдож байгаа аж.

Шүүгч Грегори Вүүдс ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүдийг хэрэгсэлгүйгээр хамгийн хүнд ялыг хэрэгтэнд ногдуулжээ. Баррераг 2012 онд Венесуэлээс баривчилж, жилийн дараа АНУ-д шилжүүлэн өгсөн аж. 2014 онд тэрбээр буруутайгаа хүлээн зөвшөөрсөн боловч шүүх бүрэлдэхүүн ял оноохдоо үүнийг харгалзан үзээгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *