УИХ-ын Ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан дөнгөж сая завсарлалаа. Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, нам дагасан томилгоо хийхгүй байхыг анхааруулж байлаа. Хамгийн сүүлд Д.Зоригт гишүүнийг Зам тээврийн сайдаар томиллоо.
Өнөөдрийн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлага авсан билээ.