Categories
мэдээ спорт

М.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа

Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг 54 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг ялснаар медалийн болзол хангалаа. Ийнхүү тэрээр дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин боллоо.

М.Нандинцэцэг ДАШТ-д хүрэл медалийн болзол хангалаа

Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.

ОУХМ М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тэрээр Монгол Улсын 11 удаагийн аварга юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *