Categories
гадаад мэдээ

М.Фелпсийн дээд амжилтыг Сингапур тамирчин шинэчиллээ

Эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 100 метрийн “эрвээхэй” сэлэлтийн төрөлд шинэ аварга төрж, дэлхий нийтийг гайхшруулаад буй залуу нь Сингапур тамирчин аж. Тодруулбал энэ жил 21 настай Сингапур сэлэгчЖосеп Скулинг өнгөрсөн онд Казанд болсон ДАШТ–д 100 метрийн “эрвээхэй” сэлэлтэд хүрэл медаль хүртэж байжээ. Жосеп гараандаа 51.41 секунд, хагас шигшээд 50.83 секундийн амжилт үзүүлж, тивийнхээ дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар шигшээ уралдаанд 50.39 секундээр олимпийн рекорд тогтоолоо. Энэ төрөлд өмнөх дээд амжилтыг 2008 онд Майкл Фелпс 50.58 секундын амжилтаар эзэмшиж байсан билээ.

Хачирхалтай нь түүний ард энэ олимпийн дөрвөн алт, бүх цаг үеийн хамгийн олон түрүүтэй АНУ-ын Майкл Фелпс, Өмнөд Африкийн усанд сэлэгч, Лондоны олимпийн аварга Чад ле Клос, олимп, дэлхийн олон медальт, Унгарын Ласло Чех нар ижил 51.14 секундээр барианд орж, цугтаа мөнгөн медалийн болзол хангажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *