Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг хууль бусаар хийж байгаа юм уу

Image result for Чуулган

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй удсаны эцэст дөнгөж сая эхэллээ. Үүнээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүд төлөөллийнхөө үүргийг биелүүлж энэ танхимд орж ирэх ёстой. Төсвийн хоригийг хэлэлцэх гэж байна. Засгийн газрын гишүүд нь яагаад чуулгандаа орж ирэхгүй байгаа юм бэ. Хууль бусаар төрийн эрхийг авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг хууль бусаар хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй ээ. Тийм учраас чуулганы хуралдааныг эхлүүлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина. Бүх яригдаж байгаа асуудал хуулийн дагуу явагдах ёстой. Гишүүдийн ирц 39-д хүрсэн байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг эхэлж байна” гэлээ. Ийнхүү Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *