Categories
мэдээ спорт

“Лозанн-2020” залуучуудын олимпын наадамд Монгол цаначид оролцоно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өсвөрийн цаначдыг бэлтгэн дасгалжуулж байгаа Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертшийг хүлээн авч уулзлаа. “Лозанн-2020” залуучуудын олимпын наадамд оролцох зорилгоор цанын тамирчид бэлтгэл цугларалтад хамрагдаж байгаа юм. Уг уулзалтаар ноён П.Гертш 2017 оноос хойш Монголын цанын спортын хөгжлийг сайжруулах, “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын наадамд эрх авч оролцуулах зорилго тавьсан билээ. Энэ сард Монголын 11 тамирчин Францын мэргэжилтэн Ян Логаны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна. ОУОХ-ны Эв санааны нэгдэл, МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд энэ тамирчдын цугларалтын бүх зардлыг хариуцаж байна. Монголын 3 эрэгтэй, 3 эмэгтэй өсвөрийн цаначдыг ирэх наймдугаар сард Швейцарь, Франц зэрэг орнуудад дэлхийн стандартын зам дээр бэлтгэл хийлгэх төлөвлөгөөтэй байгаагаа П.Гертш энэ үеэр дуулгав. Мөн дугуйт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан олон улсын цанын холбооны оноо цуглуулах зорилготой гэдгээ ч онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *