Categories
гадаад мэдээ

Лондонгийн төв талбайд дүрвэгсдийн аврах хантаазыг дэлгэн тавьжээ

“Snapping
Turtle Production” байгууллага дүрвэгчдийн буяны байгууллага болон Нью-Йорк
хотноо ирэх даваа гарагт чуулах НҮБ-ын Дээд түвшний уулзалтын дэмжлэгтэйгээр Лондон хотын төв талбайд дүрвэгчдийн хэрэглэж байсан
аврах хантаазыг дэлгэн тавьжээ.
Үүнд
дайн дажнаас зугтан Турк, Сири, Грекээс Европ руу дүрвэсэн 2500 хүний хэрэглэж
байсан аврах хантаазыг дэлгэн тавьснаас 625-ыг нь бага насны хүүхдүүд хэрэглэж
байжээ.

Даваа
гарагийн өглөө болсон уг үйл ажиллагаанд олон зуун хүн ирж оролцсон бөгөөд
өглөөний таван цаг гэхэд хэдийн хэдэн мянган хүн Лондон хотын төв талбайд
цугларчээ.

Уг үйл
ажиллагааг дэлхий даяар болж өрнөж буй дайн дажин гэм зэмгүй энгийн иргэдийг
хэрхэн хохироож буйг олон нийтэд харуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид
ярьжээ. Уг хантаазнуудыг “Аврах хантаазны оршуулга” хэмээн зохион байгуулагчид
нэрийджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *