Categories
гадаад мэдээ

Лондонд халдлага гарав

Өчигдөр орой Лондон хотын метроны “Parsons Green” буудлын дэргэд хутга барьсан этгээд нэг хүнийг алж хоёр хүнийг шархдуулжээ. Шархдагсдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.Одоогоор гэмт хэрэгтэнг эрэн сурвалжилж байна. Яг сарын өмнө энэ буудал дээр гар хийцийн дэлбэрэлт болж 30 хүн түлэгдэж хөнгөн гэмтэж байсан билээ.Азаар гар хийцийн бөмбөг бүрэн дэлбэрээгүй учраас хүн амь үрэгдээгүй юм.Энэ дэлбэрэлт нь сүүлийн хагас жилд Лондон хотод гарсан тав дахь террорист халдлага болон бүртгэгдэж байжээ.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *